Наймдугаар сарын 29-ний байдлаар 431,130 жуулчин ирж, 650 орчим сая ам долларын орлого оруулав

2023 оны 9 сарын 04

Наймдугаар сарын 29-ний байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа талаар мэдээллээ. 

Мөн тус яамны зүгээс "Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны хоёр, дөрөв, зургаадугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. 

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний гурван улиралд болох арга хэмжээнүүд дууссан. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээ" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650458
0 эможи

keyboard_arrow_up