Зэвсгээр айлгаж, дээрэм хийдэг бүлэг этгээдийг маргааш ШҮҮНЭ
2023 оны 9 сарын 07
"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага ИЛРҮҮЛЭН шалгаж байсан.
Тодруулбал, энэ хэрэг 2022 оны 12 дугаар сард болсон бөгөөд хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ.
Тэгвэл тус этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гарагт /2023.09.08/ буюу маргааш болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
4
650455
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс