ХЭРЭГ: ББСБ иргэнээс 4,5 сая төгрөгийг илүү тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ШҮҮХ үзжээ
2023 оны 04 сарын 03-ны өдөр ... иргэн "Б Д" ББСБ -аас зээлийн гэрээгээр 30,100,000 төгрөг зээлж хүүнд 15,000,000 орчим төгрөг нийт 45,146,000 төгрөг төлөхөөр гэрээнд тусгаж төлсөн байтал гэрээгээ зөрчиж нэмж үлдэгдэл нэртэй 4,542,038 төгрөгийг төл гэж "дарамталснаар төлүүлсөн" гэх хэрэг гарчээ.
Иргэний нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх: "Б Д"-ББСБ ХХК-аас 4,542,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ. Гэтэл тухайн иргэн буюу зээлдэгч нь "шүүхийн шийдвэр үл зөвшөөрөн" давж заалдсан.
Давж заалдах гомдол гаргасан тайлбартаа: "Хариуцагчаас зээлийн гэрээгээр 30,100,000 төгрөг зээлж хүүнд 15,000,000 орчим төгрөг нийт 45,146,000 төгрөг төлөхөөр гэрээнд тусгаж төлсөн байтал гэрээгээ зөрчиж нэмж үлдэгдэл нэртэй 4,542,038 төгрөгийг төл гэж дарамталснаар төлүүлсөн. Гэвч анхан шатны шүүх энэ мөнгөн дээр ямарч ажиллагаа явуулаагүй. Үүнийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Улмаар Давж заалдах шатны шүүхээс иргэний гаргасан давж заалдах "гомдлыг хангах үндэслэлтэй" гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон "Б Д" ББСБ ХХК-аас 4,542,038 төгрөг гаргуулан иргэнд олгохоор хэргийг шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэн Б Д-ББСБ нь 3,841,845 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нь 4,542,038 төгрөгийг нэхэмжлэгчээс илүү тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзжээ.