“Тэрэлж, Богдхан уул, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 90 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан“
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн 39,40 дүгээр заалтыг үндэслээд газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, тэмдэгтийн хураамж төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах хүчингүй болгох ажлуудыг хийж байна.
2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар болоод Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт нийт 90 иргэн хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, эрхийг хүчингүй болгох ажлыг хийсэн байна.
Мөн иргэд хуулийн этгээдүүдийн хувьд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ.
Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан" гэлээ.