Азийн Швейцарь “Монгол Улс” болжээ
Зарим олон улс судлаачдын үзэж буйгаар Монгол Улс бүс нутгийн хэмжээнд Швейцарь шиг үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Олон улсын харилцаанд Good office гэх ойлголт бий. Энэ нь зөрчилдсөн талуудыг эвлэрүүлэх, аливаа хүчинд хамаардаггүй, нуугдмал ашиг сонирхолгүй газрыг хэлдэг. Good Office-ийн сонгодог жишээ нь Швейцарь улс юм.
Тус улс төвийг сахих уламжлалтай бөгөөд бөгөөд НҮБ-ын Европ дахь хоёр төв байрладаг нь ч үүнтэй нь холбоотой. Нэг ёсондоо эв нэгдлийг бэлэг тэмдэг болсон улс.
Тэгвэл Монгол Улсад хийсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал зэргээс харвал манай улс энхийг эрхэмлэсэн, төвийг сахьсан олон тулгуурт гадаад бодлого явуулдаг гэх үзэл баримтлалаа дахин дахин нотоллоо. Үүгээр зогсохгүй Монгол Улс “эв нэгдэлтэй байгаад байдаггүй гүрнүүдийн хооронд зуучлагч болж байгааг” үүнээс харж болно.
Тухайлбал Пап Францисын айлчлал нь Монгол Улсаар дамжуулан БНХАУ-д мессеж өгөх томоохон алхам болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байсан юм.