Улсын гарьд Ц.Бямба-Отгонд нутгийнхан нь Ланд 300, хоёр орон сууц бэлэглэжээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон өнөөдөр цолны мялаалга наадмаа хийж байна. Гарьд цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн төвд болж байгаа юм.
Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесменүүд хамтран улсын гарьд Ц.Бямба-Отгонд Ланд-300 автомашин бэлэглэжээ. Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян" групп 114 мкв дөрвөн өрөө байр бэлэглэсэн байна.
Түүнчлэн гарьдын төрж өссөн Төгрөг сумын ард иргэд, нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос морь бэлэглэсэн байна.