ШУУРХАЙ: Тарваган тахал өвчнөөр нас барсан нь батлагдаж, Цээл суманд хөл хорио тогтоолоо

2023 оны 9 сарын 01

Говь-Алтай аймгийн Цээл суманд наймдугаар сарын 29-ний өдөр 15 настай хүү тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСҮТ-д хийгдсэн молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр "эерэг" хариу гарч, тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа. Одоогийн байдлаар Цээл суманд хөл хорио тогтоогоод байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650362
0 эможи

keyboard_arrow_up