Багш мэргэжлээр үнэгүй сурах оюутнуудаас дуу хөгжмийн авьяас шаардана

2023 оны 8 сарын 31

БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Багш бэлтгэх бодлого буюу төрөөс төлбөрийг даах талаарх мэдээлэл өгье. Босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил хэмжээнд тогтооно. Өөрөөр хэлбэл хувийн болон төрийн сургуулиуд ялгаатай биш, ижил байх юм. Босго оноог өөрчлөхгүй буюу 480 ба цаашид түүнээс ахиулах болно. Багш боловсролын шинэчлэл гурван тулгуурт бодлогыг гаргасан ба ерөнхий сайд нэгийг нь зарласан. Гарааны багш ямар мэдлэгтэй, хандлага, төлөвшилтэй байхыг тодорхой болгосон. Мөн,

  • багшийн стандартыг шинэчлэн батлах,
  • багш бэлтгэх тогтолцооны схемийг шинэчлэх,
  • багш бэлтгэх үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх,
  • багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтыг тогтоох аргачлал боловсруулах,
  • сургалтын хөтөлбөрийг шинэчлэх,
  • үнэлгээний тогтолцоог шинэ шатанд гаргах ажлуудыг тус тус хийнэ.

Багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийг хөнгөлөх болсныг сошиал орчинд их бичиж байна. Мэдээж өндөр шалгуур тавина. Багшийн ангид элсэх босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай. Тэтгэлэгтэй сурах оюутанд буюу дуу, хөгжим, урлагийн авьяас шаардахаас бусад элсэгчдэд 500 оноог шаардаж, чанартай боловсон хүчин бэлтгэж чадна. Төрөөс төлбөрийг төлөх тохиолдолд голч оноог харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Төрийн мөнгөөр сураад багшаараа ажиллах шаардлагыг тавина" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650345
1 эможи

keyboard_arrow_up