Дулааны үнэ, тарифыг НЭМЭХ зайлшгүй ШААРДЛАГАТАЙ

2023 оны 8 сарын 31

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан болон усан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг нь цогцоор  шийдвэрлэх уулзалт/2023.08.30/ болж өнгөрлөө. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Э.Түвшинчулуун:

-Улаанбаатар хотод барилгажилт маш хурдацтай байна. Гол магистраль шугамнаас салаалсан шугамыг хэд хэдэн орон сууцны байрууд авдаг. Энэ дунд нийтийн эзэмшил гэсэн нэр томьёо гарч ирдэг. Тэр салаа шугамууд нь бас хариуцах эзэнгүй болоод байна. Үүнийг эрчим хүчний хуультай уялдуулах юм. Салаа шугамыг эзэнтэй болгохгүй бол доголдол гараад байна. Айл өрхийн цахилгаан дулааны үнийг нэмэх асуудлыг судалгаа хийгээд дуусах шатандаа орсон. Ер нь бол нэмэх зайлшгүй шаардлагатай. Дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийг эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Одоогийн байдлаар зарим хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хангалтгүй үзүүлсэн 6 компани тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Зохицуулах хороо дулаан хангамжийнхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байхад усны зохицуулах хороо нь дээр тусгай зөвшөөрөл нь үлдчихдэг асуудал гарч байна. Үүнийг л хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь  төрийн байгууллагууд хоорондоо ярилцаж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650340
0 эможи

keyboard_arrow_up