Аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Ганзам багийн “Аяганы хонхор”-ын гудамжнаас 08.29-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн М нь аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 08.30-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Э/46 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 08.30-ны өдрийн 14:35 цагаас 20:30 цаг хүртэл Сүмбэр сумын “Төгрөгийн худаг”, “Булагийн дэрс”, “Лүнгийн-Овоо”, “Оргилдог”, “Цагаан тойром”, “Улаан худаг”, “Хадан хошуу”, “Хашаат”, “Зүрх” зэрэг газраар нийт 126 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 08.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.