Т.Ням-Очир: Хүүхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж, сургуульд оруулсан тохиолдолд гэрээр нь очиж шалгана

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Боловсролын Ерөнхий газраас 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх цогц мэдээлэл өглөө. Энэ үер тус газрын дарга Т.Ням-Очир "Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Дүүрэг бүрт хоёр ахлах сургуулийг байгуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэх, өөрчлөх, заримыг нь татан буулгана. Мөн дотуур байр, номын санг тохижуулна. 

Хичээлийн дөрвөн улиралтай байхаар бүтцийг шинэчилсэн ба хэн дуртай нь өөрчлөх боломжгүй. ЕБС-ийн сургуульд 781 мянган хүүхэд, мэргэжлийн боловсролд 40 мянга орчим хүүхэд, дээд боловсролд 147 мянган оюутан тус тус суралцана.

ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлт бүртгэлийн системээс зургаан настай хүүхдүүдийн мэдээллийг Боловсролын салбарын системээр дамжуулан хамран сургах тойргийн дагуу бүртгэлийг илгээснийг иргэд баталгаажуулсан. Тойргийн бус гэдгээ мэдсээр байж танил тал, өөр аргаар элсүүлэх гэж хичээх нь элсэлтийн ажилд садаа болж байна. Тиймээс хяналт шалгалтуудыг цаг тухай бүрд нь хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд гэрээр нь очиж шалгах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 47 сургуулийн 33 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа учир богино хугацаанд зохион байгуулалтыг тохируулах арга хэмжээ авахаар болсон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650318
0 эможи

keyboard_arrow_up