ХЭРЭГ: “Хэрүүл хийлээ“ хэмээн төрсөн эцгээ хутгалж ХӨНӨӨЖЭЭ

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

"Хэрүүл хийлээ" гэх шалтгаанаар төрсөн эцгээ хутгалж ам насыг нь хохироосон этгээд шүүхээс 12 жилийн  ял сонсжээ.

Тодруулбал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Э.О нь хохирогч болох  өөрийн төрсөн эцэгтэйгээ маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-ын хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ. Гэтэл тухайн этгээд "ял хүндэдсэн" гэж үзэн давж заалдсан.

Давж заалдах гомдол гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэжээ. Харин тухайн этгээдийн  өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс  оногдуулсан 12 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Улмаар Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.О-ын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
3
650308
13 эможи

Зочин
2023-09-02 16:14
Эцгээ алчихаад өршөөл гуйж байдаг ямар арилсан дотортой араатан бэ хүн алсан хүнийг цаазалж болдоггүй бол насаар нь хорих хэрэгтэй
Uzen yadagch
2023-09-02 08:22
Huugiinhee gart uhne gedeg uneheer haramsaltai yumda uiliin ur ch bj medne. Yal bol hungun bnaa. Gemshij bgaan bol duugui l yalaa edelne bz bas davj zaaldchihjee buzar aluurchin
Иргэн
2023-08-31 12:00
Эцгээ хөнөөсөн х хүнд ял нь хөнгөдсөн байна.
Баатар Баатар
2023-08-31 11:47
Эцгээ хөнөөчихөөд гэмшдэггүй тэнэг золиг бна даа
keyboard_arrow_up