“Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно“
2023 оны 8 сарын 30
Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ЗӨСҮТ/ мэдээллээ.
Тус газраас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ.
Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх юм байна. Шинжилгээний хариуг гарсан тухайн цагт мэдээлнэ гэв.
Орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгааг мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650284
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс