ШҮҮХ ХУРАЛ: Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх САНАЛ ГАРГАЛАА

2023 оны 8 сарын 30

Яг одоо БЗ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэлж байна.

Хурал эхэлмэгц шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан юм. Мөн шүүгдэгч Т.Түвшинбаатар нь харьяаллын дагуу өөрийнх нь хэргийг Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлэх, өөрийнх нь хэргийг тусгаарлах хүсэлт гаргав.

Харин ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан юм. Мөн Б.Ганхуягийн зүгээс хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлэх санал гаргалаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650282
2 эможи

keyboard_arrow_up