О.Гал-Очир: “Мон Жүүс“ ХХК яг юу үйлдвэрлэчихээд байгаагаа ч мэддэггүй. Хэдүүлээ жаахан эрүүл ухаантай байна шүү!

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Хүнсний Инженер О.Гал-Очир өөрийн цахим хуудаснаа иргэдийн түгээмэл хэргэлдэг "Ara" усны талаар "танай эрдэсжүүлсэн, витаминжуулсан гэдэг рекламаар чинь хүмүүс эрдсээ нөхчихдөггүй байгаа шүү, хүмүүсийн турах хүсэл эрмэлзлэл дээр танайх үнэн сайн тоглож байна аа, 0 калоритой гэж байдаггүй" гэж шүүмжлэн бичжээ.

Тэрбээр: "“Мон Жүүс“ ХХК-д

Уг нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ, харин танайх тийм биш бололтой. 

Танай бүтээгдэхүүнд жимсний шүүс орсон мөртлөө яагаад калоригүй байгаа юм бэ, тарвас лаймын шүүс биш flavor extract буюу амт оруулагч хэрэглэсэн юм уу, ер нь танай үйлдвэрлэлтэй танилцаж болох уу гэсний төлөө итгэлтэй нь аргагүй ҮГҮЙ гэж байна, дээрээс нь нэмээд манайх аймаар лаг, олон улсын Герман технологитой ч гэх шиг.

Өнөөхөө бичихдээ бас үг үсгийн алдаа гэж тамтаггүй юм аа, тэр нь байг гэхэд пэйж рүү чинь хандаж байгаа хүнд мэргэжлийн хүнээр нь араас нь ч хамаагүй тайлбар хийлгүүлж байхыг зөвлөе, бүүр нэг хүн болгоныг тархидаад сурчихсан.

Танайх байтугай газар нь надтай уулзаад манайд алдаа юу байна, хараад хэлээд өгөөч, бид эртхэн засъя гэдгийн уг нь 

За энэ ARA water “Ara antioxidant хийжүүлсэн ус” бүтээгдэхүүн дээр ямар асуудал байна?

  1. Энэ яг ямар бүтээгдэхүүн болохыг би лав тодорхойлж чадахгүй байна. Ус ч юм шиг, хийжүүлсэн ундаа ч юм шиг. Стандартын дугаар тавиад ялгарах ёстой юм уг нь.
  2.  Хэрэв усны ангилалд хамаардаг бол, өөрсдөө ч “хийжүүлсэн ус” гээд тодорхойлчихож, хэрэв тийм бол усны стандартаа бичээд, агуулагдах эрдсүүдийг жагсаагаад биччихсэн байх ёстой. Эсвэл эрдсийн хэмжээ чинь үйлдвэрлэл шигээ мэдэгдэж болдоггүй нууц байдаг юм уу?
  3.  За өөрсдөө хийжүүлсэн ус гэж байгаа ч орц найрлагыг нь, баахан нооойл шим бодис жагсаасныг нь хараад хийжүүлсэн ундаа гэж ойлгоё. Тэгвэл орцонд бичсэнээр тарвасны шүүс, лайм ордог гээд биччихэж. Тэгэхээр яахаараа нүүрсусгүй байдаг билээ?
  4.  За flavor extract буюу жимсний амт оруулагч хэрэглэжээ гэж бодъё. Тэгвэл яагаад амт оруулагч гэдгээ биччихдэггүй, шошгон дээрээсээ нуучихдаг юм бэ?
  5. Ер нь танайх оруулж танилцуулахгүй гэдэг шигээ их нууцтай газар юм аа. Хяналт шалгалтынхныг хүртэл оруулдаггүй газар уу?
  6.  Усанд уусдаг Д аминдэм гэж байх уу?
  7. Антиоксидант нь яг ямар бодис юм бэ, ер нь танайд антиоксидант гэдэг ойлголтын талаар анхны мэдэгдэхүүн байна уу?
  8. Эрдсийн агуулгаа бич, би танайхыг амт оруулагчтай, нэмэлт орцтой тул эрдэстэй гэдэгт итгэхгүй байна !!!, битгий эрдэсгүй нэрмэл ус уулгаж хүн амьтан хорлох гээд бай. Цааш нь ярих уу, яах уу?

За тэгэхээр олон улсад бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн байж болно оо, лаг лаг технологитой байж болно оо, энэ чинь хэрэглэгчдэд өгдөг л танай мессеж.

Танай гадаад орцтой бүтээгдэхүүнийг чинь Монголчууд хэрэглэдэг нь үнэн бол жаахан мэргэжлийн бай. Надад тэр дэмий балай сурталчилгаагаа хийх хэрэггүй.

Танай эрдэсжүүлсэн, витаминжуулсан гэдэг рекламаар чинь хүмүүс эрдсээ нөхчихдөггүй байгаа шүү, хүмүүсийн турах хүсэл эрмэлзлэл дээр танайх үнэн сайн тоглож байна аа, 0 калоритой гэж мэгээд.

Яг юу үйлдвэрлэчихээд байгаагаа ч мэддэггүй. Хэдүүлээ жаахан эрүүл ухаантай байна шүү !!!

Зүгээр л засчих, чадах уу? Чадахгүй бол би дахиад ухаж төнхөөд бичнэ." хэмээжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650274
1 эможи

keyboard_arrow_up