ШУУРХАЙ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн НАС БАРЛАА

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор иргэн нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх магадлалтай талаарх эхний мэдээлэл ирж байна.

Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ-ийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар луу хөдөлсөн ба яг одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа тул мэдээлэл байхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650270
0 эможи

keyboard_arrow_up