Улсад их хэмжээний өртэй ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТААС болж “замын ажил“ дараа жил болтол ХОЙШЛОХ УУ...

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Наадамчдын гудамжнаас баруун үйлдвэрийн гудамж хүртэлх буюу бидний хэлж заншсанаар Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Учир нь "Эрэл" хэмээх эрх, дархтай компани замын барилгын ажлыг явуулах "газрыг чөлөөлөхгүй" байгаагаас үүдэн өнөөдөр ийнхүү 1,2 км замын ажил зогсонги байдалд ороод байна.

Тус замын барилгын ажлыг "Тотал Инж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдсэн хэсэгт буюу гүүрийн ажил болон 760 метр замын ажлыг бүрэн хийж дуусгаад байгаа аж. Үргэлжлүүлэн "Эрэл" ХХК-ий үйлдвэрийн байрны хойгуур буюу хуучин төмөр зам байсан хэсгээр зам тавих аж. Тус компанийхан тухайн төмөр замыг өөрсдийн материалаа татахдаа ашигладаг гэх тайлбарыг хэлдэг ч төмөр замыг олон жил ашиглаагүй нь тогтоогдсон байна.

Arslan.mn

Ингээд Нийслэлийн Засаг дарга тухайн хэсгийг чөлөөлөх захирамж гаргасан хэдий ч Б.Эрдэнэбат гэдэг хүн тус захирамжийг үл тоон газар чөлөөлөхөөр очсон ажилчдын ажлыг хийлгэхгүйгээр үл барам машин техникийг нь хааж зогсох, машины кабинд нь дайрч орж суух, суулт хийх зэрэг үйлдлийг үзүүлсэн аж. Үргэлжлүүлэн тухайн компаний ажилчид газар чөлөөлөлтийн ажлыг явуулахгүй байх үүднээс Эрэл компаний эргэн тойронд тоног төхөөрөмж байрлуулж, ажилд саад учруулж байгаа аж. 

Эрэлийн Б.Эрдэнэбат гэгч нь 2011 оноос хойш гурван банк буюу Монгол Улсын Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкнаас нийтдээ 155 ТЭРБУМ 564 САЯ төгрөгийн зээл авсан хэдий ч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй луу унжсаар яваа. Гэтэл өнөөдөр өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, замын төслийн бүрэн зогсоосон байх юм.

Нийслэлийн замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн эдгээр өдрүүдэд удирдлагуудаас авч хэрэгжүүлсэн ажил нь ТЭГШ, СОНДГОЙ дугаараар л хязгаарлах байв.

Утгаа энэ мэт замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг урагшлуулж байж замын түгжрэл буурна. Гэвч өнөөдөр Эрэлийн Б.ЭРДЭНЭБАТ гэгчээс болоод энэ мэт төсөл зогсох нь хэр зохистой вэ ‼

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650268
3 эможи

Hafner
2023-09-02 14:32
Ganc en ovgonch bish mongolchuudiin 50 % shorond orj buh horongoo hurralagsan cagt l mongol hogjin
Зочин
2023-08-31 15:20
Энэ өвгөн одоо ичээч шоронд байх ёстой хүн биздээ
Зочин
2023-08-31 12:57
Geriin uilchlegch n bsan Pilifin xuuxen biedee sharx sirvitoi nas barchixsan bsan gesen. Enenees ix um garnaa!!
Зочин
2023-08-31 09:51
Хүүхэн Эрдэнэбат гуай яасан ханаж цаддаггүй новш вэ? Улсын юмыг улсад нь өгөөч чи муу. өрөө ширээ дараач!!!!
Зочин
2023-08-30 22:58
Хумуунлэгийн зуун талын хашсан газрыг нийтийн эзэмшил болгож байсан, яасан бэ?!
Зочин
2023-08-30 21:10
Монголын зартай луйварчидын нэг шүү дээ шоронд байх ёстой хүн чинь юу вэ хотын том төсөл гацаачихсан шигээ аайн
Зочин
2023-08-30 14:34
Хулгайчаа хулгайчаа газраа чөлөөл
Зочин
2023-08-30 11:56
хэдэн тэрбумын өрөө даруулж байгаад газраа өгөх биз новш ч
Б.ЭРДЭНЭБАТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up