“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас болоод “түгжрэлийн бууруулах“ замын ажил “ЗОГСОНГИ“ байдалд оржээ

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Наадамчдын гудамжнаас баруун үйлдвэрийн гудамж хүртэлх буюу бидний хэлж заншсанаар Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил "Эрэл" ХХК-иас болоод зогсонги байдалд ороод байна.

Бид энэ талаар тус замын барилгын ажлыг гүйцэтгэж буй "Тотал Инж" ХК-ий Гүйцэтгэх захирал Н.Анхбаяраас тодруулахад тэрээр "Замын ажил 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдаад ажилд эхэлсэн боловч газар чөлөөлөлтийн асуудалтай холбоотойгоор эхлэх хугацаа хойшилсоор яваад тус оныхоо 07 дугаар сарын 16-ны өдөр ажил эхэлсэн. Манай энэ замын барилга хийж байгаа нэгж газарт нийт газар чөлөөлөлтөд орох 16 ААН, иргэн байсан. Өнгөрсөн жилийн хувьд бид газар чөлөөлөлт нь хийгдсэн боломжтой газрууддаа замын ажлаа хийгээд явсан. Энэ жил 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажил эхэлсэн.

Газар чөлөөлөлтөд орсон томоохон ААН болох Говь ХК, Петровис, Ариун гэх мэт компаниуд замын ажлыг хийлгэхээр газраа чөлөөлж өгсөн. Гэтэл одоо Эрэл ХХК газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн замын ажил бүрэн зогсоод байна.

Эрэл компаний хувьд хуучин хойгуураа төмөр зам байсныг өөрсдийн газар дээр бүртгүүлж, үүгээрээ ачаагаа зөөдөг гэсэн байсан. Тэр төмөр замыг харахад ашигладаггүй нь тогтоосон гэсэн. 

Нийслэлийн Газрын албанаас Эрэл ХК-д мэдэгдэх хуудас байнга өгдөг байсан ч тухайн компанийхан буцаж хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн гэсэн.

Уг нь албадан газар чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, газар чөлөөлөлтийг хийх гэсэн боловч тухайн компаний ажилчид гарч ирээд машин тэргэнд суугаад, эксковаторын урд суучихаад ажил хийлгээгүй. Одоо бол газар чөлөөлөх хэсэгт машин, тоног төхөөрөмж суурилуулаад хаачихаад байгаа. 

Манай компаний хувьд гүүр болон 1,2 км урт замынхаа 760 метр замыг бүрэн хийгээд байгаа. Одоо Эрэл компанийхан газар чөлөөлөөд өгөх юм бол 540 метр замаа хийхэд бэлэн байна." хэмээлээ. 

Зам нь 1,2 км урт, 33 метр урт гүүртэй, дөрвөн эгнээтэй, нэг талдаа явган зам, нэг талдаа дугуйн замтай, гэрэлтүүлэг болон ус зайлуулах шугам бүрэн шийдэгдсэн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
650259
3 эможи

Зочин
2023-08-31 08:55
Өр шир нь тулчаад тэрнээсээ бага ч гэсэн хасуулах гээд санаанд орсон мөнгөө нэхээд суудаг баагий байнаа.
Зочин
2023-08-30 18:03
Энэ нэг нүдэнд нь шуналын гал дүрэлзсэн зальтан хулгайч чинь ХБ ны хамгийн том хулгайч 180 тэрбум гээд бод сохор зоос ч төлөөгүй наад бирдэд чинь асар их нуугдмал газар хөрөнгө байгаа илрүүлж өрөнд нь хурааж шоронд хатаах ёстой бузруудын нэг шд Улсын чанартай бүтээн байгуулалт гацаадаг хэн юм Саяхан болсон шүүх хурлаас яагаад яалгүй үлдэв Нийслэлийн удирдлагууд юундаа чацга цариалаад бна
Зочин
2023-08-30 12:17
Хүчээр чөлөөлөх хэрэгтэй.
Зочин
2023-08-30 11:54
хулгайч худалч завшигч өрөө төлдөггүй лалрын пиздаг гуйх юу байнаа...ТҮЦ нүүлгэж байгаа шигээ л шаалдаа
Зочин
2023-08-30 10:14
Элий худалч хулгайч өвгөн минь газар чөлөөлж өг!!!!
Зочин
2023-08-30 10:11
Элий хцдаоч хулгайч өрнийн тулам өдний уут Эрдэнэ бат болио газраа чөлөөлж өгөө таны үе өнгөрсөн шүү өвгөн минь
keyboard_arrow_up