ХЭРЭГ: “Бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” хэмээн 17 настай хүүг хутгалж ХӨНӨӨЖЭЭ

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

 Барилгын политехник коллежийн оюутан бусдад хутгалуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, 18 настай П.Б нь 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа хэрэг үйлдсэн байна. Тэрбээр “нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн 17 настай Х.М-тэй маргалдаж улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон аж.

Тухайн хэрэг үйлдсэн этгээд тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байна.

Тухайн хэрэгт анхан шатны шүүхээс П.Б-г нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосон байна.  Харин хохирогчийн ар гэрийнхэн ял нь хэт хөнгөдсөн гэж үзэн давж заалдсан.

Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
2
angry an post
16
650251
27 эможи

Иргэн
2023-08-30 17:15
Ял нь хөнгөдсөн нь үнэн байна. Санаатайгаар хүүхдийн амь насыг хөнөөсөн байна. 25аас дээш жил өгөөч
зочин
2023-08-30 11:04
Багаас нь архи тамхинд тархи толгой нь хатингаршиж сэтгэцийн өвчтэй болсон хүмүүс
Зочин
2023-08-30 10:03
Алуурчидынхаа нэрийг битгий нууж бай! Бүр овог нэрээр нь зурагтай нь тавь. Хүний эрх энэ тэр шал худлаа жүжгээ болимоор байна. Хүний эрх хамгаалсхн тийм сайхан нийгэм чинь хаа байна. Өдөр бүр шахуу хүн алуулж дээрэмдүүлж байна.
Зочин
2023-08-30 09:58
Ямар муухай харгис юм бэ ....ганц бөмбөгөөр цохисоны төлөө хүнийг хонь мал алж байгаа юм шиг хутгалаж алж байдаг арай биш шүү энэ малнууд малаасаа дор болжээ....
Зочин
2023-08-30 09:03
Ийм тэнэг малнаас дор новшнуудыг өөрийг алах хэрэгтэй санаатай үйлдэл нийгэм цэвэршиж бусдад нь анхааруулга болж байг
Зочин
2023-08-30 08:59
12 жилийн дараа алуурчин 30 настай шоронгоос гараад инээгээд алхана, гэмгүй явж байгаад алуулсан залуу , түүний гэр бүл үр удам ч байхгүй, бүгд баларна- МАН-н шүүх ий л байх юмдаа
Зочин
2023-08-30 08:55
Ийм шүүхтэй орон яаж өөдлөх вэ дээ,
зочин шт
2023-08-30 08:32
За арай юу санаатай хүн аммины хэрэг дор хаяж чангад 15н жил өгөх хэрэгтэй бөмбөг бөөрөнхий тоглож бгаадл цохисон байлгүй новш юмаа
keyboard_arrow_up