СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Сонато-6” загварын автомашин ШАТЖЭЭ
2023 оны 8 сарын 29
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд өчигдөр “Сонато-6” загварын автомашин шатжээ. Иймд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Автомашинд гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргэе.
- Явж байгаа бол хөдөлгөөнөө тэр даруй зогсооно. Огцом тоормослохдоо хойноос явж буй автомашин таны араас мөргөхгүй байхыг анхаарах. Хөдөлгүүрээ тэр даруй унтрааж аккумулятороо салгах хэрэгтэй.
- Автомашинаасаа түргэн гарч бусдыг яаралтай буулга. Бүгд автомашинаасаа зайтай байрлах. Гал автомашины түлшний бак, саванд ойр бөгөөд тэсрэх аюултай байвал гал унтраагуур танд ойрхон байвч галыг унтраах гэж оролдохгүй байх.
- Автомашин дотор хүн үлдвэл түүнийг тэр даруй гаргах арга хэмжээ авах. Хэрэв аль нэг хүнийг автомашинаас гаргах бололцоогүй бол галын утаа автомашин дотор орохоос сэрэмжилж цонхнуудаа хааж тэр даруй гал унтраагуураар галыг зогсоох оролдлого хий.
- Галыг түргэн унтраахын тулд унтраагуурыг ямагт галын доод хэсэг рүү чиглүүлж тасалдалтай шүрших.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650236
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс