С.Бямбацогтын мөнгө идэх “МЭРГЭН АРГА“ болох цэнхэр дугаар

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Төрийн байгууллагуудын авто машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж, олон нийтэд ил тод болгох гэж байна. Энэ талаар энэ сарын 18-ны өдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийх үеэр " Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Мөн ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Энэ ажлыг замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна" гэсэн.

Тэгвэл өнөөдөр тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, төрийн албаны тээврийн хэрэгсэлд цэнхэр дугаар олгох талаар мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан өгөв. 

Тэрбээр " Төрийн албаны машинуудад цэнхэр дугаар олгох ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Монгол Улсад 14,000 ширхэг төрийн албаны тээврийн хэрэгсэл байгаа. Үүнээс суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл 8,000 орчим байдаг. Харин Улаанбаатар хотод 2,000 орчим төрийн албаны тээврийн хэрэгсэл байна. 

Улсын дугаарын үйлдвэрлэдэг 23 байгууллагаас цэнхэр дугаар хэвлэх үнийн санал ирүүлсэн. Хамгийн хямд нь 29,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм. Тиймээс төрийн албаны тээврийн хэрэгслийн цэнхэр дугаар 29,000 төгрөгөөр хэвлэгдэнэ. " гэв.

Тодруулбал ,  14,000 ширхэг  төрийн албаны машинуудын цэнхэр дугаарт 400 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Машины улсын дугаарыг өнгөөр ялгаснаар замын түгжрэл багасдаг бол бүгдийг нь ялгаад тавьчихмаар. Төсвийн мөнгө идэх "мэргэн арга" л байна гэж харагдаж байна.   Нөгөө талаас  хэдэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрүүдийг санхүүжүүлэх л ажил болох бус уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650234
0 эможи

З
2023-09-05 18:57
Шуналын тулам
keyboard_arrow_up