Намрын ургац хураалтад цэргийн 2000 алба хаагч оролцоно
2023 оны 8 сарын 29
Ургац хураалтын ажилд зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас жил бүр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тэгвэл энэ жилийн тухайд 400 орчим офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн 1100 орчим алба хаагчид, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулиас офицер, ахлагч нийлсэн 500 орчим хүн гээд нийт 2000 алба хаагч намрын ургац хураалтын ажилд оролцохоор болжээ.
Энэ талаар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр "Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргад 100 гаруй аж ахуйн нэгж хандан, ургац хураалтын ажилд туслалцаа авах хүсэлтээ ирүүлээд байна. 37 ААН-д зөвшөөрөл олгоод байгаа. Нийт 880 орчим хүн ургац хураалтын ажилд оролцоход бэлэн болсон" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650232
0 эможи
Иргэн
2023-08-29 22:59
Зөв шүү дээ.Цэрэг дүү нар минь дулаан хувцсаа сайн авч яваарай.Хөдөө агаарт байнгаа ажиллах зүгээр шүү.Амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс