Б.Жагар: Үе үеийн хотын дарга нарыг хорьж, хөрөнгийг нь хураах хэрэгтэй

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэд Туул гол дагуу барилга дахин бариулахгүй талаар Засгийн газар, нийслэлийн холбогдох шатны дарга нарт албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " "Хан-Уул дүүргийн 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудын талаар холбогдох албан тушаалтнуудад удаа дараа бичиг хүргүүлсэн. Туул голын эрэг дагуу баригдсан бүх барилга усанд живж байна.  Барилга барих техникийн тусгай зөвшөөрөл болон бусад дагалдах зөвшөөрлүүдийг өгдөг дарга нарын гарын үсэгнээс болж иргэд хохирч,  мөн улсын төсөвт хохирол учирч буй. Иймээс барилга барих хууль бус зөвшөөрлийг өгсөн үе үеийн хотын дарга нар, орлогч дарга нар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дарга нарыг 461 дүгээр хорих ангид хорьж, хөрөнгийг нь хурааж, тус хөрөнгөөр хохирол барагдуулах ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650222
0 эможи

Иргэн
2023-08-29 23:02
Богд уулаар барьсан хашаануудыг буулга!!!
keyboard_arrow_up