ТЕНДЕРИЙН УРИЛГА: “Краны монорельс солих засварын ажил гүйцэтгэх“
Огноо : 2023 оны 08 сарын 29
Тендер шалгаруулалтын нэр: ККС-10 вандан краны монорельс солих засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202306501
Монголросцветмет ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг ККС-10 вандан краны монорельс солих засварын ажил (Багцгүй) гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 500,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09:10 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар цахимаар хүргүүлж болно.
www.tender.gov.mn
“Монголросцветмет” ТӨҮГ