н.Халиун: “НАРАН ТРЕЙД“ ХХК хүүхдийн тоглоомын талбайг хааж, 16 давхар 2 блок барилга барихаар болсон

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 6, 21, 22 хорооны иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр иргэд "Наран трейд ХХК нь манай хороонд байрлах 22Б байрны хамгийн сүүлийн үлдсэн өдөржин нар тусдаг хүүхдүүдийн тоглоомын талбайг хааж, хоёр блок 16 давхар барилга барихаар болсон. Бид энэ явдлыг эсэргүүцэж жил гаруй болсны эцэст НЗДТГ-аас барилга барих эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан ч Захиргааны хэргийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон. Манай хороонд 16 гаруй мянга гаруй иргэд амьдардаг. Гэтэл энэ компани энэ бүх иргэдийн эрх ашгийг зөрчиж, барилга барихаар болоод байна. 

Уг нь Наран Трейд ХХК-ий захирал С.Болдхэт өөрийнхөө цахим хуудсандаа натурын түгжрэлд стресстсэн пост оруулдаг. Гэтэл өөрөө 13 дугаар хорооллыг Натур-2 болгох гэж санаархаж байна шүү дээ. 2 ширхэг 16 давхар барилга баригдахаар 500 орчим оршин суугч, үүнийгээ дагаад 300 гаруй машин зөвхөн 13 дугаар хороололд шингэх ёстой болж байна. Эдгээр машинуудыг хаана байрлуулах юм бол. Явган хүний зам дээр үү, хүүхдийн тоглоомын талбай дээр үү, машины зам дээр үү. Хүний эрхэд ингэж халдаж болохгүй шүү дээ.- хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650212
1 эможи

Зочин
2023-08-29 14:02
Монголын өлөн топуудын нэг үү.
keyboard_arrow_up