Самар түүхээр яваад сураггүй болсон 48 настай эрэгтэйн ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
2023 оны 8 сарын 29
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар самар түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ.
Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 13:10 цагт самар түүх гэж яваад иргэн Ц алга болсон тухай дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650200
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс