Ж.Сүхбаатар: Хотын дарга бид хоёр МЕТРО БАРИХ чиглэлээр судалгаа хийж байна

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар хотод метро барихаар төлөвлөж байгаа талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээллээ.

Тэрбээр  "Дүүжин тээвэр баръя гээд байгаа мөртлөө метрог өндөр зардалтай, алдагдалтай гээд байдаг. Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлээр Хотын дарга бид хоёр ажиллаж байна. Хотын дарга хөрөнгө оруулалт, санхүүжилтийн схем загварыг хэрхэн хийхээ бэлдэж байна. Азид бол нэгдүгээрт Сөүлийн метро хоёрт Шанхай, гуравт Токиогийн метро ордог юм билээ. Сая Хятадад айлчлах үеэрээ энэ талаар ярилцлаад судалгаа хийх талаар ярьсан.

БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байна.

Өмнө нь ЖАЙКА-аас нэг ТЭЗҮ хийсэн ч одоо шаардлага хангахааргүй болсон. Иймд метро барих чиглэлээр эхлээд ТЭЗҮ-ээ хийлгээд хөрөнгө оруулалт олох бодлого баримтална. 

Мөн БНСУ-д мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ жилдээ багтаад хоёр хүнийг метро байгуулах чиглэлээр сургана. Мэргэжилтэнтэй болж байж метро байгуулах талаар ярих ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650196
0 эможи

Зочин
2023-08-29 09:10
Нийслэлийн өмнө, хойно, баруун, зүүн зах, шинэ нисэх буудлыг холбосон метро барихыг хүсье.
keyboard_arrow_up