Шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр машиндаа суулгаж, хутга тулган дээрэмддэг 17-23 насны этгээдүүдийг СААТУУЛЖЭЭ

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

Шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг энэ сарын 26-27-нд шилжих шөнө баривчиллаа.

Тэднийг баривчлах үед хулгайн тээврийн хэрэгсэлтэй явж байжээ. Уг хэргийг 17-23 насны Т, Б, Т, Н, Г нар үйлддэг байсан аж.

Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
650175
2 эможи

Урхи
2023-08-28 15:38
Чекист үүд өөр олон урхи янз бүрийн хэрэгт тавьж хэрэг илрүүлэх таслан зогсоох үүрэгтэй хэрэгтэй
keyboard_arrow_up