Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгөөс 345 тэрбумыг нь зарцуулсэн гэв

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "2021 оны 12 дугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад 414 тэрбум төгрөг НИТХ-аар батлагдсан.  Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөг зарцуулагдсан. 2022 онд хийгдэж буй ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт өнөөдрийн 76.9 тэрбум төгрөг байдлаар байна. Нийт 345 тэрбум төгрөг зарцуулагдсан.

Тухайлбал,

  • Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг,
  • Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол 2023 онд 17 тэрбум,
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 345 тэрбум төгрөг,
  • 13 байршлын томоохон гүүрэн байгууламжид, зам барихад 228 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2022 онд 48 тэрбум, энэ онд 17 тэрбум төгрөг,
  • 161 байршилд RFID суурилуулахад 442,477 ширхэг цахим гэрчилгээнд зарцуулагдсан." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
650159
1 эможи

Zaas
2023-08-28 13:45
Иим их тэрбумыг юунд үрчихэв лалруудаа нүдэнд харагдаж түгжрэл арилсангүй нам дагасан өлөн хулгаачдааа
keyboard_arrow_up