НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайхан нарын 11 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Т.Аюурсайханд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.                

Тэгвэл Т.Аюурсайхан нарын 11 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650151
0 эможи

Т.Аюурсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up