Гурван настай хүүгийн ээж Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр ТОРГУУЛЖЭЭ

2023 оны 8 сарын 28

Энэ оны гуравдугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-д ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү ухаангүй байдалтай ирсэн байдаг. Одоогоор хүү Турк улсад эмчлүүлж байгаа хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.

Тодруулбал, Хүү нүдээ нээсэн ч юм харахгүй мөн саажилттай байгаа ба дараагийн эмчилгээнүүд хийгдэж буй аж. Иймд хүүгийн ар гэр Монголын ард түмнээсээ дахин хандивын аян эхлүүлж, эмчилгээний зардалд хандив үзүүлэхийг хүссэн юм.

Дансны дугаар: Хүүгийн аав М.Цогтбаатар 5434121006 /Хаан банк/

Ташрамд дуулгахад, Хүүгийн ээжийг Зөрчлийн тухай хуулиар торгосон байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 дахь хэсэгт зааснаар 300 мянган төгрөгөөр торгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
650144
2 эможи

keyboard_arrow_up