Авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг болмоор байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна.
"Эм Си Пи Жи Ар " компанийн захирал Б.Ананда: Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд авто зам ашигласны хураамжийг нэмэх хэрэгтэй. Олон улсад авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг. Ийм жишиг рүү явбал замын сангийн хөрөнгө нэмэгдэж, тэр хэрээр арчлалт ч эрс сайжирна.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр авто замын арчлалт хийж байна. Авто замын менежментийн системийг бодитоор хэрэгжүүлдэг болвол эх үүсвэр, төсөв ч шийдэгдэнэ. Нийслэлд 4 газар зам ашигласны төлбөр хураах цэг цахимжсан ч төлөлт хойрго байна гэсэн. Тухайн иргэн автомашинаа оношлуулахад урьдчилан төлбөрийг нь аваад, дараа нь явсан км-ээр нь тооцдог байж болно.