Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машинууд хөдөлгөөнд ОРОЛЦОНО

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

Наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгой дугаараар жолооч нар хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, жолооч нар хойд хязгаар 32-ын тойрог, урд хязгаар 120-ийн уулзвар, зүүн хязгаар Чулуун овооны аюулгүйн тойрог, баруун хязгаар Саппорогийн тойрог гэсэн хүрээнд тэгш, сондгойгоор 20 хоног хөдөлгөөнд оролцох юм.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны даваа гарагт тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

САНУУЛАХАД,

  • Наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг,
  • Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650125
0 эможи

keyboard_arrow_up