Самар түүх зөвшөөрлийг ирэх сарын 15-аас олгож эхэлнэ

2023 оны 8 сарын 26

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамласан.

Самрыг шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг.

Харин үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, ААН, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж, ашиглуулна.

Тухайн газраас үйлдвэрлэлийн зориулалтаар самрын нөөцийн 40 хүртэл хувийг бэлтгэх боломжтой юм. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, ААН, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог байна. 1 кг цайруулсан самар тутамд иргэн 500 төгрөг, ААН 800 төгрөгийн хураамж төлнө.a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650118
1 эможи

keyboard_arrow_up