БОАЖЯ Богд-Ууланд олгосон газрыг цуцалсан хэмээн “шоудсан уу...“
Байгаль орчин аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Богдхан ууланд олгосон 169,405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдэх юм. Ойн тухайн хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
Газар ашиглах эрхийг цуцалсан байршилуудын тухайд Богдхан уулын Зайсангийн, Түргэний, Хүүшидын Арцатын, Тайны, Жаргалантын, Нүхтийн, Төрхурахын аманд байрлах газаруудын байршилын эрхийг цуцалсан байна.
Тэгвэл цахим орчинд энэ талаар ч мөн хөврөөд эхэлсэн байна. Уг нь Богдхан уулын газрыг чөлөөлөх шийдвэр нь зөв хэдий ч хүний эд хөрөнгийг шууд нураах хүртэл шийдвэр гаргах нь хэр зохистой вэ...