ШИЛЭН: Сү.Батболдын хадам дүү Б.Ундралын жилийн орлого 42 САЯ төгрөг
Сү.Батболдын эхнэрийн дүү болох Б.Ундрал Нийгмийн халамжийн сангийн захиралаар ажиллаж байгаа. Тэгвэл АТГ-аас түүний жилийн орлогыг ил болгосон байна.
Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Жилийн орлого 42 сая, гэр бүлийн гишүүд орлогогүй. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар үнэт эдлэлгүй. Таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 26 сая төгрөгийн авлагатай бол 23 сая төгрөгийн зээлтэй" гэж мэдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын нь Монголын толгой баячуудын нэг.
Тэрээр нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш. 1991 оноос хойш бизнес хийж байна. Анх "Алтай трэйдинг" ХК байгуулаад одоогийн И март, Чингис зочид буудал, Скайтел зэрэг компани бий болж, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаж олон тэрбум төгрөгийн татвар төлж байна. Монголын томоохон компани болж бизнесийн жамаараа явж байна. Би нэг ч Хөгжлийн банк, ЖДҮ, концесс, тендерт оролцож байсан зүйл байхгүй. Нүүрсний хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас дуудсан зүйл байхгүй” хэмээж байсан.
Гэтэл Монголын толгой баячуудын хадам дүүгийн гэр бүлийнхэн нь огт орлогогүй, өөрийнх нь орлого жилийн 45 сая төгрөг гэхээр хэний ч санаанд багтахгүй нь лавтай. АТГ-аас авдаг хөрөнгө орлогын мэдүүлэг нь зүгээр л бэлэг тэмдэгийн чанартай зүйл болох вий дээ...