ТОДРУУЛГА: “Зургаан настай охиныг эмээ нь зодож, ээж нь бичлэг хийж явуулдаг“ гэж аав нь дуудлага өгчээ
Цахим орчинд зургаан настай охиныг асран хамгаалагч нь гэр цэвэрлээгүй, аяга угаасангүй гэх шалтгаанаар зодож байгаа талаарх видео бичлэг тархсан. Тэгвэл уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хүүхдийг түр хамгаалах байранд авч, иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж буй талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл охины аав дээрх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгсөн аж. Учир нь ээж, эмээ хоёрыг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4, 6.20 буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.
Тодруулбал, охины эмээ, ээж хоёр нь зодож буй нь анхны удаа биш гэнэ. Зодох болгондоо аав руу нь бичлэг хийж явуулан мөнгө нэхдэг учир энэ удаад аав нь цагдаад мэдэгджээ.