ТОДРУУЛГА: Хөвсгөлд амиа алдсан жуулчин хүүхдээ эргээс холдуулахдаа хөл алдаж, найз нь аврахаар ороод живжээ
Наймдугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Өмнөд Солонгосын хоёр иргэн усанд живж, нас барсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, БНСУ-ын жуулчид Хөвсгөлийн тайгаар аялж явах үед хоёр нь Цагааннуур суманд нууранд унаж, амиа алдсан байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн аяллын баг нь 10 гаруй хүнтэй бөгөөд тус суманд жуулчны бааз дээр байршин амарч байжээ.
Амь насаа алдсан жуулчдын нэгнийх нь хүүхэд ус руу гүйж аав нь араас нь очиж ус руу хөл алдаж живсэн бол, найз нь түүнийг аврахаар араас нь ороод гарч ирж чадаагүй гэж нутгийг иргэд хэлж буй.
Осол болох үед орон нутгийн холбогдох аврах багийн албан хаагчид аврах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэнэ. Ослын дараа орон нутгийн онцгой байдлын алба хаагчид ирж, цогцсыг гаргасан байна.