Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг НЭЭХЭЭР боллоо

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Цар тахлын улмаас хаагдаад байсан Замын-Үүд-Эрээн боомтоор энэ оны нэгдүгээр сараас зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлсэн юм. Ингэхдээ автобусаар Монголын талаас өдөрт 300 хүн гарах журамтай байв.

Харин наймдугаар сарын 25-наас Хятадын тал Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болсныг мэдэгдсэн байна.

Тодруулбал Хятадын талаас Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгджээ.

Ингэхдээ тэдний зүгээс цаашид боомтын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг сайжруулж, боомтын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650039
0 эможи

keyboard_arrow_up