ШУУРХАЙ: Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад БУЦААЖЭЭ
2023 оны 8 сарын 23
Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан.
Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжийн мэдээлснээр хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан тул Л.Чинбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаажээ.
Хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтийг нэмэлт мөрдөн байцаалт хийж байж шийдвэрлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650024
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс