Иргэн: Солонгос улсын Дэлхийн цомын тэмцээнд явах Тэргэнцэртэй Сэлэмний баг тамирчдын виз 80% нь гарсангүй...
2023 оны 8 сарын 23
Иргэн О.Анударь өөрийн цахим хуудаснаа тэмцээнд орох тэргэнцэртэй иргэдийн виз гарсангүй, энэ олон хүмүүсийн хичээл зүтгэл талаар боллоо хэмээн бичжээ.
Тэрээр" Солонгос улсын Дэлхийн цомын тэмцээнд явах Тэргэнцэртэй Сэлэмний баг тамирчдын виз 80% нь гарсангүй...
Бүгд адилхан материалтай, тэмцээнд эх орноо төлөөлж явах гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын визийг гаргаагүй шалтгааныг үнэхээр ойлгосонгүй!
Жуулчдад элэгтэй улс гээд байдаг гэтэл бид өөрсдөө тэр улсууддаа үнэлэгдэж чадахгүй...
Үнэхээр уур хүрч бачимдаж байна!
Бэлтгэл сургуулилт, хүч хөдөлмөрүүд нь ийм шалтгаанаар хайран болж байгаад дэндүү их уур хүрч байна!" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
650009
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс