Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

2023 оны 8 сарын 22

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням "Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн.

Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5-н гэхэд нэмж 100 ирнэ” гэдгийг хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649981
0 эможи

keyboard_arrow_up