Усны газар: “Inel Zaisan Village” хотхоны уснаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрсэн нь ТОГТООГДЖЭЭ

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Inel Zaisan Village” хотхоны уснаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрсэн талаар мэдээлэл гараад буй.Харин нян “Илэрсэн”, “Илрээгүй” гэх хоёр өөр төрлийн шинжилгээний хариу гарч ирсэн нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан юм.

Энэ талаар Усны газраас тодруулахад “Илэрсэн” гэх хариу нь манай албан ёсны шинжилгээний дүн мөн хэмээв. Мөн тус газраас өгсөн мэдээллээр “Inel Zaisan Village” хотхоны усан дахь нийт нянгийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их буюу 300 давжээ.

Тодруулбал, хотхоны уснаас өвчин үүсгэгч дараах нянгууд илрээд байгаа юм байна.

  • Гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар
  • Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн,
  • Сульфит задлагч агааргүйтэн илэрсэн болохыг Усны газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649974
0 эможи

keyboard_arrow_up