СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас 24 айлын гэр нурж, нэг автомашины цонх хагарчээ

2023 оны 8 сарын 22

Дорноговь аймаг, Сайншанд сум. 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын 1 дүгээр баг 08.20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллүүдийг 08.21-ний өдрийн 06:00 цагаас хүлээн авчээ.

Шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн, мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан. 08.21-ний өдөр тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649954
0 эможи

keyboard_arrow_up