ТОДРУУЛГА: Хууль бус сугалаа явуулсан эмэгтэйд ТОРГУУЛИЙН арга хэмжээ авч, иргэдийн мөнгийг буцааж эхэлжээ

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Супер азтан Мерседес Бенз G500 маркийн машины эзэн болно гэх агуулга бүхий сугалааны мэдээлэл цахим орчинд гарчээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлжээ.

Улмаар хуульд зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх зөрчилд холбогдуулж, ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ авч, мөн  иргэдээс авсан мөнгийг буцаан олгож эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
649950
3 эможи

keyboard_arrow_up