Цахим орчинд сугалаа зохион байгуулсан үйлдэлд ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ үүсгэжээ
2023 оны 8 сарын 22
Супер азтан Мерседес Бенз G500 маркийн машины эзэн болно гэх агуулга бүхий сугалааны мэдээлэл цахим орчинд гарчээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн.
Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр шалгаж байна" хэмээн мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649941
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс