Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл НЭГ УДАА өөрчлүүлэх эрхтэй

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Энэ оны долоодугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 488.1 мянган ахмадын тэтгэвэр 50000-600 000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн шалгах тухай мэдээллийг хүргэж байна.

Итгэлцүүр болон тэтгэврийн нэмэгдлийг харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж шалгуулах боломжтой юм байна. Мөн https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login линкээр нэвтэрч, өөрийн тэтгэврийн нэмэгдлийн бодолтыг шалгаж болно. Тэтгэвэр тогтоолтын мэдээллийг https://e-mongolia.mn/.../sector/645f5d85f723c90b0c531d6b  линкээр авах боломжтой. 

Хэрэв тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин бага гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” өөрчлөн тогтоох боломжтой. 

Иймд тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649931
4 эможи

Аюуш гангалмаа
2023-08-25 01:03
Шалгууляаа
Зочин
2023-08-22 09:51
Arai dendu ter itgeltsuur chini zarim ahmaduudad nemegdeegf shu ulsad 27 garui ajillaad 50k ene shudarga ês u Saida nuleed ahmaduud gomdoltoi uldle arai tur ni ahmadda elgf 76 ideheer ter bumar idne tetgber nemeheer 50k itgeltsuuriin nemegdel bhf ene balai luibariin nemegdele ergej haraachde uniin huurugul blsn 50k r shuudai guralch abahgf shu
keyboard_arrow_up