СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эрэгтэй согтуугаар тогтоол усанд сэлж байгаад ЖИВЖЭЭ

2023 оны 8 сарын 21

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Авто цогцолбор худалдааны төв”-ийн зүүн урд талд тогтоол усанд нэг хүн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг  наймдугаар сарын 19-ний өдрийн 12.24 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12.54 цагт очиход тухайн газарт гурван өрхийн 10 хүн амарч байснаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц/30 настай, эрэгтэй/ согтуугаар тогтоол усанд сэлж байгаад живжээ.

Улмаар эрэн хайх ажиллагааг албаныхан зохион байгуулж, 13.09 цагт тус нуурын дөрвөн метрийн гүнээс цогцсыг олж, гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649917
0 эможи

keyboard_arrow_up