Төв цэнгэлдэхийн ТОМ Т.Нямдаваа хамтлаг, дуучдаас 90 САЯ ТӨГРӨГ авдаг ч эргээд нэг ч төгрөгийн сэтгэл гаргадаггүй...

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "ТАТАР"-ынхан 20 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж, 35,000 иргэнийг төв цэнгэлдэхэд цуглуулж, дурсамжаар аялуулав.

Цаг, зав, сэтгэл зүрхээ зориулан очсон 35,000 залууст тэр өдөр тохиосон хамгийн бэрхшээлтэй зүйл нь 00 орох байв... Залуус бие засах газар орохын тулд уртаас урт дараалал үүсгэн, цаг гаруй оочирлов. Үнэхээр хүсэн хүлээсэн тоглолтынхоо хамаг цагийг 00-д оочирлож өнгөрүүлэх хичнээн гунигтай. 

"Төв цэнгэлдэх хүрээлэн” 1993 онд хувьчлагдаж, 49 хувийг нь Нийслэл, 51 хувийг нь Т.Нямдаваа гэгч эзэмшдэг болсон. Тэнцүү шахуу хамтарч эзэмшдэг боловч, өнгөрсөн 30 жил арчилж тордох ажлыг нь Нийслэл хийж, ашгийг нь Т.Нямдаваа л ганцаараа халаасалсаар ирсэн. Нийслэл арчиж, тордох бүх ажлыг хийх боловч баяр наадмын нээлт, хаалтын хоёрхон өдөр л ашигладаг. 2022 оны наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажилд нийслэлээс 4,5 тэрбум төгрөг гаргасан бол 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа 180 сая төгрөг л гаргажээ. 

Харин бусад үед “Төв цэнгэлдэх хүрээлэн” зөвхөн “том” Т.Нямдаваагийнх бөгөөд тэнд зохиогдсон бүх л арга хэмжээний ашгийг тэр ганцаараа хүртэж ирсэн. Нэг тоглолт хийхийн тулд хамтлаг, дуучид түүнд 90,000,000 төгрөг өгдөг аж. Гэвч тэрээр энэ мөнгийг зүгээр л өөрийн мэт халааслаад суух аж. 

Түүнд мөнгөө халааслаад суухаас иргэдэд зориулаад ганц 00 шийдчих сэтгэл байсангүй. 90 сая төгрөг бага биш мөнгө. Иргэддээ зориулаад зөөврийн 00 ч болтугай аваад тавьчих ч сэтгэлгүй Т.Нямдаваагаас "ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГЭЭ" буцааж авмаар байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
4
angry an post
3
649888
26 эможи

Zochin
2023-08-22 06:09
Turin deed alband ajillaj baigaa humuus setgelgvi yumaa .Terbum ,uchnuun say hun amtai bish .Buh barimt nb hadgalaastai baigaashdee .Tsuuhun hun amtai baij Ulsin gol gol obektig shalgahad doroo shdee .Ulsin umchig huvinhtai holilduulahaa bolih heregtei .shalga naad hunee uls umchuu avah heregtei .
Zochin
2023-08-22 06:00
Im muuhai setgelgvi huntei huvaaltsaj baihaar uls umchuu butsaan avaach .Ugaasaa l umch huvichlal huuli bus bsisan .Ulsaas hupungig nb gargaj zasaj saijruulj baidag shdee hotin darga shalgaad l .Odoo im busarmag yumnuudaas uls ornoo tseverleh heregtei .Uchnuun jil huvi ugsun bol boloo.Er nb Tsirkig ch gesen avah heregtei .Gazar bol ulsin umch balgas bolgoson hohirlig tuluuleed uls gazraa avah erhtei shdee .
Зочин
2023-08-21 23:05
Манай төр ийм арчаагүй хамаг байдаг уурхайгаа гадаадын болон дотоодын хэдхэн хулгайчид алдцан ,мөн нийслэл доторх улсын цирк , төв цжнгэлдэх нь хүртэл нэг гөлөг хувь эзэшдэг тэ одоо энэ хулгайчуудаасаа салах болоогүй юү.
Гэсэр
2023-08-21 16:20
Хурдан буцааж аваад энэ хулгайчаас олон жилийн татварыг нэхэмжлээд чадахгүй бол шоронд хий!!!!Энэ хулгайчид хувийн өмч гэж байхгүй шүү!!!!!Даварсан хулгайчийн ард нууц эзэн байх шиг байнаа!!!!Шалгаа АТГ ажилаа хий!!!!!
Зочин
2023-08-21 15:30
Ядаж гадаа талбайд нь суучихаар сандал ч байхгүй новшийн амьтан бэ? Ер нь бол төр буруутай яаж ийм амьтантай хамтарч ажилладаг байнаа??
keyboard_arrow_up