“Альфа Зоне ХХК барилгын сууриас ялгарсан усаа зам руу ЦУТГАЖЭЭ
2023 оны 8 сарын 18
Бороо ороогүй байхад ус зайлуулах шугамаас ус ундарч, зам усанд автаж байгаа асуудлыг нийслэлээс шалгажээ.
Шалгалтаар "Альфа Зоне" ХХК-ийн баригдаж байгаа барилгын сууриас ялгарсан усаа ямар нэг зөвшөөрөлгүй шахаж байсныг тогтоосон байна. Зөрчлийг арилгаж, тус компанид захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцсон болохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Энэ мэт нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж буй аж ахуй нэгжийн мэдээллийг олон нийт холбогдох албадад нээлттэй мэдээлэх ХЭРЭГТЭЙ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
649848
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс